Оны эхэнд тавьсан зорилтууд чинь биелж байна уу?

Өөртөө сануулга өгөхөд гэмгүй


Товч агуулга:

Хөгжин дэвжсэн хэн нэгэнд атаархахгүйгээр хүндлэл үзүүлэх нь маш цөөхөн хүнд байдаг үнэт чанар юм. Үүнд суралцаарай.

Шинэ оноор хүн бүхэн шинэ зорилт тавьдаг. Шинэ жилээс хойш олон баярууд цуварч эрч хүчтэйгээр төлөвлөсөн зарим зорилтуудыг чинь замаасаа хазайлгаад байж магадгүй. Он гараад хэдийнээ 2 сар гаруй хугацаа өнгөрөөд байна. Оны эхэнд тавьсан зорилтуудаа эргээд нэг харахад гэмгүй. Аль хэр эрч хүчтэй урагшилж байна гэдгээ эргээд нэг анзаар. Энэ жил тамхинаас гарахаар, жингээ хасахаар шийдсэн бол “Өнгөрсөн хоёр сарын хугацаанд ямар нэг оролдлого хийж  ахиц дэвшил гаргасан уу?”  гэж өөрөө асуу. Хоёр сар даруй өнгөрчихөөд байхад тавьсан зорилго чинь алхам ч урагшлаагүй бол учир шалтгаанаа олж тогтоогоорой. Дараах үгс чамд урам зориг, урагшлах түлхэц болоосой хүсч байна.

Өөдлөх зам өөртөө итгэхээс эхэлдэг.

1.Өөртөө анхаарал тавих биш, өөрийнхөө биед анхаар. Учир нь таны амьдрах цорын ганц газар бол бие чинь юм.

2. Асуудлаас зугтах хэрэггүй.  Хэзээ ч даван туулж чадахгүй асуудал юм шиг санагдсан ч хэзээд гарц байдаг. Асуудлаас зугтахгүй шууд нүүр тул, нэг тийш шийд.

3. Өнгөрсөн цагаасаа буцаж ир. Өнгөрсөн үе бол бол мэдээж сайхан. Өөрөөр хэлбэл дурсамж бол дулаахан газар. Гэвч чиний амьдрал яг одоо цагт өрнөж байгаа учир тэндээсээ үтэр түргэн эргэн ир. Өнгөрсөн цагтаа байсаар байвал тэндээ хоригдсоор байна гэсэн үг.

4. Ирээдүйдээ санаа зовох.  Өнгөрснөөсөө болж ирээдүйдээ санаа зовох нь ашиг тустай биш. Өнгөрсөн алдааныхаа төлөө өөрийгөө буруутгаж, маргаашдаа итгэлгүй байх нь өөрийнхөө гараар  ирээдүйгээ нурааж байгаагаас өөрцгүй. Тиймээс түр зогсоод амжилтад хүрэхийн тулд яг одоо юу хийх ёстойгоо өөрөөсөө асуу.

5. Харамсах хэрэггүй. Хүн амьдралдаа алдаа гаргадаг. Нэгэнт алдсан бол харамслаа хойш шид. Юу ч бодолгүйгээр урагшаа хар. Бидний хойно үлдээснээс илүү өмнө олон зүйл хүлээж байдаг.

6. Хүний тухай биш өөрийнхөө тухай их бод. Хүн болгонд энергийн хязгаар байдаг. Хүний тухай их бодох нь өөрийнхөө энергийг сүйтгэж байгаа хэлбэр. Тиймээс хүний тухай муу бодлуудаа гаргаж хая. Өөрийнхөө тухай өөдрөгөөр бод.

7.Өөртөө эргэлзэх. Энэ дэлхийн асуудал нь тэнэг хүмүүс нь хэт өөртөө итгэлтэй харин ухаантай хүмүүс нь өөртөө маш их эргэлздэг. Үүний учрыг ойлгосон биз дээ.

9. Бардам байх. Өөртөө итгэлтэй байдал нь бардам зангаас өөр. Хийсэн зүйлээрээ бардамнаж гайхуулж ахиж дэвшдэггүй. Амжилт бүхэн хувийн хэрэг.

10. Атаархахын оронд хүндэл.  Хөгжин дэвжсэн хэн нэгэнд атаархахгүйгээр хүндлэл үзүүлэх нь маш цөөхөн хүнд байдаг үнэт чанар юм. Үүнд суралцаарай.  

11. Амьдралыг хажуугаараа өнгөрөөх мэт. Заримдаа амар тайван байхын тулд амьдралыг хажуугаараа өнгөрөхийг харж буй үзэгч шиг битгий бай. Идэвхтэй амьдар.

12. Хийх албатай юм шиг санагдах. Хийх албатай юм шиг үүссэн харилцаа итгэл найдвараар дутдаг гэдгийг битгий мартаарай.

13.Бууж өгөх гэж үү?  Бидний хамгийн том дутагдал бууж өгөхтэй л холбоотой. Амжилтад хүрэх хамгийн хялбар арга бол дахин дахин оролдож үзэх.

15. Муу хоол идэхгүй байх.  Хоол нь амин чухал зүйл учир биднийхээр дандаа гоё хоол идэж бай. Энэ энгийн юм шиг хэрнээ их чухал.

16. Муу дарс уухгүй байх.  Нас явах тусам муу дарс ууж биеэ үрэх хэрэггүй.

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих