МЭДЭХ МЭДЭХГҮЙ ПАСТА

Хоолны газар сонссон яриа: Хоёулаа паста идэх үү? Үгүй, би шпагетти иднэ...


Товч агуулга:

Паста бол шпагетти... Шпагетти бол паста...

 

Хоол гээч зүйл ходоодыг тэтгэхээс гадна аливаа хүнийг илтгэх соёлын чухал хэмжүүр болсон тул буруу ярьж, зөв ойлгодог байж болох талтай Итали найз пастаны чинь талаар дэлгэрүүлж хэдэн зүйл хэлэх гэсэн юм. Пастаг заавал халбага сэрээг хамтаар нь хэрэглэн идэх албагүй!

 

ПАСТАГ ИЛЭРХИЙЛЭХ 11 БАРИМТ:

  • Паста бол эрдэнэшишийн гурилаар хийгддэг гоймонгийн нэг төрөл
  • Пастаг хуурай болон шинээр бэлтгэсэн гэж 2 ангилдаг
  • Итали гал тогоог пастагүйгээр төсөөлөхийн аргагүй
  • Пастаг Италиас гаралтай гэдэг ч Хятадууд тэднээс өмнө хэрэглэж байсан түүх бий
  • Паста 16-р зуунаас улаан лоолийн сүмстэй “найзалж” илүү төгс болсон

 

 

  • Хамгийн алдартай пастанууд: Пэннэ, шпаггетти, макарони
  • Нэг итали хүн жилд дунджаар 27 кг паста иддэг
  • 2000 онд Америкчуудын хамгийн дуртай хоолоор паста шалгарч байв
  • Дэлхий дээр 1300 гаруй нэртэй 600 орчим төрлийн хэлбэр дүрс бүхий паста бий

 

 

  • Италичууд жилд 2.7 сая тонн паста үйлдвэрлэдэг
  • Пастаг халбага сэрээг хослуулан хэрэглэж иддэг зуршил Италийнх бус Америкийнх
  • Жил бүрийн 10-р сарын 25-ныг Дэлхийн Пастаны Өдөр болгон тэмдэглэдэг.

 

 

 

 

2016-06-22 13:01

Паста Шпа 2оо ч нэг юм ялгаад байдыымаа
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих