ТАНАЙ ГЭРИЙН ТАГНУУЛЧ

Эмэгтэй хүн нөхөрт гарснаасаа хойш тагнуулч болдог


Товч агуулга:

Тэр таны хөдөлгөөн бүрийг чинь харж байгаа... Танай гэрийн тагнуулч чухам юугаар зэвсэглэсэн бэ? Тэр одоо яг хаана байна вэ? Харцгаая!

 

Техник технологийн хөгжил хурдсах тусам бидний өдөр тутмын амьдралын энгийн зүйлс улам бүр ээдрээтэй болсоор байна. Гар утас гэж гай хосуудын хэрүүлийн гол бай болсоор удлаа. Хэн сая залгав? Яахлаараа ийм орой чам руу мессэж бичдэг юм? Яг одоо хаана байна? Хэзээ ирэх гэж байна? Яагаад утсаа авахгүй байгаа юм? Өнөөдөр шинээр нэмсэн хүүхэн чинь яг хэн бэ? Чи яагаад намайг блоклочихсон юм бэ?

Хэдхэн жилийн өмнө Америкт хийсэн судалгаагаар, салалтын 80 хувь нь гар утас болон компьютерийн хэрүүлээс үүдэн гарсан байдаг.

 

Бие нь жижигхэн ч бэлчээр нь хэт том гар утас гээч зүйл эхнэртэй чинь бас нөхөртэй чинь хэзээ, хаана,  хэрхэн яваагаас түмэн зүйлийн хэрүүл дэгдэнэ. Энэ эрэлт хэрэгцээг мэдэрсэн илүү харж, билүү долоох дуртай аппликэйшнууд ч олноор гарчээ. Тэдний заримаас танд танилцуулъя. Эхнэрээ бас нөхрөө тагнах ажлыг тань илүү хөнгөвчилж, танай хүнийг номонд нь оруулахад тустай гэж найдаж байна.

 

CONNECT

Энэхүү аппликэйшн нь iPhone, iPad-д зориулагдан бүтээгдсэн ба эхнэрээ, нөхрөө бас хүүхдүүдээ, түүнчлэн найзуудаа хаа явааг нь сошиал сүлжээний хаягуудаар нь дамжуулан хянаж болно. Ихэнх сошиал хаягууд олон төрлийн төхөөрөмжүүд дээр холбогдож, тэр яг хаана явааг тодорхойлоход хэцүү байдаг бол энэ апп бүгдийг нэг дор нэгтгэн харуулж чаддагаараа онцлогтой. Бусад ижил төрлийн  аппликэйшнүүд шиг заавал нөгөө хүн чинь байгаа газраа оруулах аль эсвэл байршил тогтоох тохиргоогоо асаах шаардлагагүй. Түүнчлэн таны тагнуулын үйл ажиллагааны бай болсноо тэд огт мэдэхгүй буюу тэдэн рүү хүсэлт явуулж, баталгаажуулалт хийлгэх шаардлагагүй.

 

FIND MY FRIENDS

Найзуудаа олох гэсэн нэртэй iPhone, Android үйлдлийн системүүдийн аль алинд нь тохирох энэ аппликэйшн эхнэр чинь хэзээ ажлаасаа гарсан, хүүхдийн тань хичээл тарсан эсэх, найз тань онгоцны буудал дээр хэдэн цагт буусан зэргийг тодоор харуулна. Гэхдээ энэ тохиолдолд, тэд тантай байршлын мэдээллээ хувцаалцахыг зөвшөөрснөөр дээрх үйлдлүүд бодит болно. Хулгайд алдсан, хаясан гээсэн утсаа алдахад ашигладаг Find my iPhone аппликэйшнтэй андуурахгүй байхыг хүсье!

 

TRICK OR TRACKER 3.0

 Нэг гэр бүлийн 7 хүртэлх гишүүн нэгэн дор ашиглах боломжтой iPhone, Android үйлдлийн системүүдийн аль алинд нь тохирох энэ аппликэйшнийг гэр бүлүүд голдуу хүүхдээ хянахад ашигладаг. Хүүхэд тань зөвшөөрөгдсөн газруудаас гадуур гарч явсан тохиолдолд мессэж сануулгыг тан руу илгээдэг. 15 минут тутамд тэдний хаа явааг мэдээллэдэг. Гэхдээ 2 талын аль алиных нь утсанд энэ аппликэйшнийг зайлшгүй суулгаж байж бодит ажил болно. Анх 4.99 ам.долларын үнэтэйгээр зах зээлд нэвтэрсэн уг аппликэйшнийг одоо аль ч төрлийн үйлдлийн системд үнэгүй татаж авах боломжтой.

 

PHONE TRACKER

Завгүй гэр бүлүүд болон ажлын цагаар ажилтнуудынхаа хаана байсныг хянахыг хүсдэг ажил олгогчид энэ аппликэйшнийг гол төлөв ашигладаг. Газрын зураг болон GPS технологийг нэгтгэсэн энэхүү аппликэйшнийг олон тооны хүмүүсийг хянах тохиолдолд тодорхой хэмжээний төлбөр төлдөг. 24 цагийн дотор 10 метр дотор хийсэн бусдын хөдөлгөөнийг танд харуулж чадна. Хоёр тал аль аль нь энэ аппликэйшнийг утсандаа суулгаж байж ажиллагаанд орно. Үүнтэй төстэй Glympse нэртэй аппликэйшн мөн бий.

 

Эмэгтэй хүн нөхөрт гарснаасаа хойш тагнуулч болдог гэж зүгээр ч нэг хэлээгүй байх. Монгол эхнэрүүдийн нөхрөө мөрдөж мөшгих арга барилыг маргааш бүх кино театруудад нээлтээ хийх “Миний эхнэр тагнуулч” кино танд харуулна.  


 

2016-07-21 19:23

iim yumnuud bas bdimu kkk turshnaa
0 0

spy
2016-07-21 20:04

manai ehnert iim yum zaagaad ugchuul bur gai bolnoo yanaaaaaaaaaaaaaaaa
0 0

ээ
2016-07-21 20:36

иииииииии хэхэ
0 0

2016-07-21 21:56

за нөхрөө дагуулж явж үзнээ энэ киноог
0 0

2016-07-23 15:47

za suulgaad turshii baiz
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих