УЛААН ДАРСАНД ДУРЛА!

Нэг хундага улаан дарс уух нь нэг цаг дасгал хийсэнтэй тэнцэнэ


Товч агуулга:

Канадын Албертагийн Их Сургуулийн эрдэмтдийн хийсэн шинэ судалгаа дэлхийн дасгал хийх дургүй мянган мянган хүний чихийг мялааж, сэтгэлийг баясгалаа. Тийм ээ, дасгал хийж биеэ зовоох шаардлагагүй хундага улаан дарс л хүртэхэд хангалттай...

Заавал фитнесст явж гоолиг сайхан биетэй бол гэж хэн нэгэн албадаагүй ч гэлээ албатай юм шиг 20 тоот дасгалаа шүд зуун дуусгаж, ялтай юм шиг дасгалын цүнхээ хүчээр үүрэн фитнесс рүүгээ явдаг дүр зураг бидний дунд олон. Учир нь чамайг хэн бэ гэдгийг үнэлэх чухал хүчин зүйлсийн нэг нь цаг хугацааны аясаар зөв сайхан бие хаатай байх явдал боллоо.

 

Нэг хундага улаан дарс уух нь нэг цаг дасгал хийсэнтэй тэнцдэг болохыг Канадын Албертагийн Их Сургуулийн эрдэмтэд нотоллоо. Учир нь зүрхний болон булчингийн үйл ажиллагаанд нөлөөлөх нөлөө нь дасгал болон улаан дарс хоёрт ижил байдгийг тэд нотолсон байна.

 

Хүн хөгширч биш хөшиж үхдэг гэсэн хэлц үг  бий. Хөдөлгөөн хэнд ч хэзээ ч илүүдэхгүй. Үүнийг нуршихын учир нь энэ судалгааны дүнг сонсоод шууд дасгалаа хаяж улаан дарсанд дурла гэж урвуу хамаарлаар ойлгож болохгүйг сануулмаар... Дасгал хийх боломжгүй, дасгал хийх туйлын дургүй бол өдөрт 1 хундага улаан дарсыг наргиж цэнгэх зорилгоор бус эрүүл мэндээ бодон уух нь ашигтайг шинжлэх ухаан нотолчихлоо.

 

Түүнчлэн өдөрт 1 хундага улаан дарс уудаг хүн хорт хавдар болон сэтгэцийн олдмол өвчин тусах магадлал бага байдаг байна. Улаан дарс цусан дахь сахарын хэмжээг зохицуулж, хөгшрөлт болон зүрхний өвчлөлтэй тэмцэхдээ гаргуун гэдэг нь дээрх судалгааны тайланд мөн тусгагджээ.

 

Эрүүл амьдралын хэмнэлийг илүүд үзэж, элдэв нэмэлт жин биедээ үүрэхгүйг эрмэлздэг болсон үед энэнээс илүү сайхан мэдээ гэж юу байхав.

 

УЛААН ДАРС МАНДТУГАЙ!

 


 

 

 

 

 

 

2016-08-06 17:24

БҮГД АРХИЧИН БОЛХ ВИЙ
0 0

2016-08-06 17:43

taarul uuval yaval gej manaihan l zaaval sogtoj bj sanaa ni amar shde teriigee bolichih
0 0

2016-08-06 18:00

nadad mun heregtei ed bn aa sain chanariin wine hediig avaad hadgalchii bz
0 0

2016-08-06 19:37

sain ulaan dars zardag gazar haanah ve zuvluuch humuse delgures sain yalgaj avch chadhui ym
0 0

2016-08-07 11:35

saihan medee bnaa
0 0

2016-08-07 12:03

gants shiliig avchuul barag 7 honog uuhnee za heregjuulnee unuuduus
0 0

2016-08-08 11:10

манай эмч шээрлэсэн юм чинь зөв л байлгүй дээ хуулиа л дагий даа
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих