Бүсгүйчүүд ямар салонд дуртай бас дургүй вэ?

Тав тух, бүтээгдэхүүний чанар чухал


Товч агуулга:

Бүсгүйчүүд гоё сайхан болохоос гадна сэтгэл санаагаа өргөж, алжаал ядаргаагаа тайлах үндсэн зорилгын хүрээнд салонд очдог тухайгаа бидэнд ярилаа. Тэдний хувьд тав тух, бүтээгдэхүүний чанар, үйлчилгээний стандарт хамгийн чухалд тооцогдож байна.

 

 НАС-32, МЭРГЭЖИЛ-БАНКИР

 

-Гоо сайхны салонаар ямар үед үйлчлүүлдэг вэ?

Завтай явж байх үед хотын төвд эсвэл гэрийн ойролцоо байвал яваад орчихдог.

-Тогтмол үйлчлүүлдэг гоо сайхны салоныхаа юунд нь татагддаг вэ?

Миний хувьд сэтгэлд нийцсэн нэг газраараа үнэнчээр үйлчлүүлэх дуртай.

-Гоо сайхны салоноор үйлчлүүлсэн таагүй дурсамж тань юу вэ?

Гэрийн ойролцоо нэг их гоё үнэтэй салон нээгдсэн байсан боловч удаан хүлээлгээд ирээгүй учир дахин ороогүй. Бас нэг салонд бүтэн 8 цаг сууж үсээ янзлуулсан тул ахиж ороогүй. Ер нь удаан үйлчилгээ таалагддаггүй.

 

 

НАС-38, МЭРГЭЖИЛ-СЭТГҮҮЛЧ

 

-Гоо сайхны салонаар ямар үед үйлчлүүлдэг вэ?

 Зав гарсан үедээ хамгийн түрүүнд гоо сайхны салон зорьдог.

-Тогтмол үйлчлүүлдэг гоо сайхны салоныхаа юунд нь татагддаг вэ?

Тав тухтай орчин, гоё хөгжимтэй, тоног төхөөрөмж сайтай байх нь чухал. 

-Гоо сайхны салоноор үйлчлүүлсэн таагүй дурсамж тань юу вэ?

Гоо сайханчийн ярианд хэт итгэн хөмсгөө шивүүлсэндээ харамсдаг.

 

 

НАС-28, МЭРГЭЖИЛ-УРЛАГ СУДЛААЧ

 

-Гоо сайхны салонаар ямар үед үйлчлүүлдэг вэ?

Арьсанд асуудал тулгарсан үед.

-Тогтмол үйлчлүүлдэг гоо сайхны салоныхаа юунд нь татагддаг вэ?

Найрсаг байдал, хариуцлагатай үйлчилгээ.

-Гоо сайхны салоноор үйлчлүүлсэн таагүй дурсамж тань юу вэ?

Үйлчилгээний хайнга, хариуцлагагүй байдал, эелдэг бус үйлчилгээ.

 

 

НАС-35, МЭРГЭЖИЛ-ГААЛИЙН АЖИЛТАН

 

-Гоо сайхны салонаар ямар үед үйлчлүүлдэг вэ?

Арьс болон хумсаа арчлах хэрэгтэй болсон үед.

-Тогтмол үйлчлүүлдэг гоо сайхны салоныхаа юунд нь татагддаг вэ?

Үнэнч хэрэглээгч урамшуулдаг байдал болон тав тух.

-Гоо сайхны салоноор үйлчлүүлсэн таагүй дурсамж тань юу вэ?

Ур чадваргүй хүмүүсээр үйлчлүүлээд нөгөөдүүл нь уучлал гуйхгүй бас өндөр төлбөр төлсөн үед бухимддаг.

 

 

НАС-34, МЭРГЭЖИЛ-ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН МЭРГЭЖИЛТЭН

 

-Гоо сайхны салонаар ямар үед үйлчлүүлдэг вэ?

Би салоноор байнга эргэлдэж байдаг. Хамгийн багадаа 2 долоо хоногт 1 удаа ордог.

-Тогтмол үйлчлүүлдэг гоо сайхны салоныхаа юунд нь татагддаг вэ?

Үйлчилгээ маш сайн, цаг барьдаг, цэвэрхэн.

-Гоо сайхны салоноор үйлчлүүлсэн таагүй дурсамж тань юу вэ?

Массаж хийлгэж байхад массажист нь тэнэг тэнэг юм ярьж дургүй хүргэдэг.

 

 

НАС-37, МЭРГЭЖИЛ-ХЯТАД ХЭЛНИЙ БАГШ ОРЧУУЛАГЧ

 

-Гоо сайхны салонаар ямар үед үйлчлүүлдэг вэ?

 Шаардлагатай үед л ордог.

-Тогтмол үйлчлүүлдэг гоо сайхны салоныхаа юунд нь татагддаг вэ?

Цэвэр, тухтай орчин, найрсаг үйлчилгээнд.

-Гоо сайхны салоноор үйлчлүүлсэн таагүй дурсамж тань юу вэ?

Хайнга хэнэггүй хандаж, буруу бүтээгдэхүүнээр үйлчилж байсанд.

 

 

НАС-35, МЭРГЭЖИЛ-МАРКЕТИНГИЙН МЭРГЭЖИЛТЭН

 

-Гоо сайхны салонаар ямар үед үйлчлүүлдэг вэ?

Ядраад сайхан амармаар санагдсан үедээ үйлчлүүлдэг.

-Тогтмол үйлчлүүлдэг гоо сайхны салоныхаа юунд нь татагддаг вэ?

Гоо сайханчийн ур чадвар, бүтээгдэхүүний чанар чухал.

-Гоо сайхны салоноор үйлчлүүлсэн таагүй дурсамж тань юу вэ?

Педикюр хийлгэж байх үед хөлөө дүрсэн сав маш бохир байсан.

 

 

НАС-34, МЭРГЭЖИЛ-ЭДИЙН ЗАСАГЧ

 

-Гоо сайхны салонаар ямар үед үйлчлүүлдэг вэ?

Арьс болохоо байхаар үйлчлүүлдэг .

-Тогтмол үйлчлүүлдэг гоо сайхны салоныхаа юунд нь татагддаг вэ?

Ажилтнууд нь хийж байгаа үйлчилгээндээ эзэн байж, мэдлэг мэдээлэл сайтай байх чухал.

-Гоо сайхны салоноор үйлчлүүлсэн таагүй дурсамж тань юу вэ?

Хумс будуулахад хүмүүс нь будагнуудынхаа нэрийг мэддэггүй байдаг нь бухимдал төрүүлдэг.

 


 

2016-08-19 10:21

grease salon ug ni gaigui bsin odo uilchilGee uzulj bga ajiltnuudiinh haritsaag bur oilgohoo bla ug ni ulam saijrah yostoi bizde monopol yum shig l zan gargahiin
0 0

2016-08-19 10:34

ene haana bdag slon be
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих