БЯСЛАГ ЭКСПОРТЛОХ ЦАГААР

Шахсан биш урласан бяслаг


Товч агуулга:

Mongolian Artisan Cheesemakers Union буюу MACU-гийнхан 2016 оны 11-р сарын 03-ний өдөр анхны цуглуулгаа олон нийтэд танилцууллаа.

Бяслаг шахах гэж бид ярьдаг... Гэтэл бидний уламжлалт аргаар шахаж боловсруулсан бяслаг бусдын бяслаг шиг хайлж, урсаж хамаг хоолонд амт нэмдэгээс тэс ондоо цагаан идээ. Адилхан л сүүгээр хийдэг хирнээ хайлж урсдаг, хачин сайхан амттай монгол “чийз”гаргаж авахын  тулд Монголын Бяслаг Урлаачдын Холбоо 5 жил хөдөлмөрлөжээ.

 

 Гадаад дотоод нийлсэн, бяслаг урлах хүсэлтэй хэсэг хүмүүс нэгдэж, албан бусаар 5 жил явсан үйл ажиллагаагаа өнгөрсөн жилээс албажуулсан бөгөөд тэд “бяслаг урлаачдын” гэж  өөрсдийгөө тодотгох болсон шалтгаанаа “ Монгол үнээ өнөөдөр ууланд бэлчиж явснаа маргааш өөр газар очиж өвс иддэг. Өөрөөр хэлбэл өдөр бүр өөр өөр сүү гаргадаг учраас бидний бяслаг ч өнгө зүс нь өөр өөр гардаг. Тиймээс бидний энэ үйл ажиллагаа үйлдвэрлэл биш урлал юм” гэлээ.

 

 

Тэдний гол зорилго бол өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой монгол бяслагыг экспортод гаргаж, бүтээгдэхүүний нэр төрлөө баяжуулан 200 гаруй төрлийн бяслаг урлах явдал юм.

Монголд “чийз” хийх оролдлого өмнө нь хэдэнтээ гарч байсан ч, нэг бол хатуу, нэг бол уламжлалт монгол бяслагны амт мэдрэгддэгээс MACU-ийн цуглуулга тэс ондоо байна гэдгийг бүтээгдэхүүний дээж хүртсэн хүмүүс ам бардам хэлж байлаа.

 

Амжилт хүсье MACU!  Монголын экспортын орон зайд жин дарж, монгол бяслаг гэсэн нэр, амтыг олон оронд таниулаарай!

 


 

2016-11-05 19:56

Amjilt huseye zaluu mini mundga bn aa hudaldaand hurdan gargaara
0 0

degi
2016-11-05 20:17

delguurt hezeenees zarhiin????
0 0

woow
2016-11-05 22:03

manaihan ingemeerdee
0 0

2016-11-06 10:55

amjilt Enhee
0 0

2016-11-06 13:14

delguureer zarah yumu
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих