Дарс яагаад уран зурагтай хоршдог вэ?

Дарс бол урлаг


Товч агуулга:

Монегийн байгалийн гоо үзэсгэлэнгийн ээдрээтэй байдал болон Бахын партит шиг нарийн мэдрэмжтэй зургууд нь нүдэнд болон хөгжим чихэнд нөлөөлдөг шиг сайн дарс нь үнэртэх болон амтлах мэдрэмжид мөн адил нөлөөлдөг юм.

Дарс бол урлаг

Америкийн алдарт дарсны газар зүйч Хам Дэ Ближ  “Сайн чанарын шил дарс нь соёл уламжлал болон байгаль орчин, авьяас болон шинэ санааны ялалт, урлагийн бүтээл буюу шинжлэх ухаан мөн язгууртны бүтээл юм.  Монегийн байгалийн гоо үзэсгэлэнгийн ээдрээтэй байдал болон Бахын партит шиг нарийн мэдрэмжтэй зургууд нь нүдэнд болон хөгжим чихэнд нөлөөлдөг шиг сайн дарс нь үнэртэх болон амтлах мэдрэмжид мөн адил нөлөөлдөг юм” гэжээ.

 

 

Дарс болон урлагийн нэгдэл нь төгс хоршил гэгддэг.  Дарс нь иргэншлийн тэмдэг гэж харагддаг ба гоо зүйн болон мэдрэхүйн таашаал болох уран зохиол, яруу найраг, дуу хөгжим болон уран барималтай хосолдог юм. Дарс  цуглуулагч Алфред Фромм  нь бусад уух зүйлийг  бодвол дарсыг урлагийн бүтээл гэж тодорхойлсон байдаг.

 

Дарс бол урлагийн түүх

Дарс болон урлагийн хоршил нь эртний  иргэншлийн үе рүү хүргэдэг. Ихэнх түүх нь Египтийн бунхан дээрх зураглал дээрээс харагддаг. Дарс бол урлаг гэдгийг дэлхийн ихэнх урлагийн үзүүлэнгээс олж харах боломжтой бөгөөд тэр дундаа  Musee de Chateu Mouton Rothschild, Wine museum of San Francisco болон Опортогийн үйлдвэрийн байшин дахь  Их Британийн нэрт хөрөг зургуудаас олж харж болох юм.

 

 

Дарсны урлаг ба бизнес

Пиво болон хатуу архийг бодвол дарс нь энгийн стандарт брэнд биш бөгөөд харьцангуй цөөн тоогоор гардаг буюу чанар нь жил жилээрээ хэмжигддэг учир олон жилтэй болон дээд зэрэглэлийн  бүтээгдэхүүнийг сурталчлах нь илүү давуу талтай.

Дарсны сэтгүүлүүдээс хархад бусад уух юмны төрлөөс ялгарах чанар нь түүх соёлын бэлэг тэмдэгтэй илүү ойрхон тусдаг бөгөөд ихэвчлэн усан үзэм, усан үзмийн талбай, зэрэглэл өндөр хүмүүс, гоёмсог хооллолт болон дарсны хэрэглээ, эртний болон орчин үеийн шилэн эдлэлүүд гэх мэтийн зүйлсээр илэрхийлэгддэг.  Эдгээр дүр зургууд нь дарс нь “сайхан амьдрал” гэдэгт биднийг тэмүүлэхэд бөгөөд дарсыг ууснаар бид үзэсгэлэнтэй болоод дуусахгүй мөн ажигч гярхай болдог гэдэгт итгүүлдэг. 

 

 

K WINE ба С.Төгс-Оюун зураачийн бүтээлүүд хорших нь

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын үзэсгэлэнт Клипфонтейн талбайд тариалж, боловсруулсан K WINE брэндийн дарснууд саяхан Монголчуудтай танилцсан. Хотын төвд гэхдээ буйдхан, нам жим газар байршлаа олон өөрсдийн нэрийн дэлгүүр, лоунжоо нээхдээ тэд дарс болон урлагийн бүтээлийн хоршлыг хамтатган хүргэхийг зорьжээ. Та K WINE HOUSE-т зочлонгоо Монголын урлагийн орон зайд өөрийн байр сууриа бат эзэлсэн С.Төгс-Оюун зураачийн бүтээлүүдийг  тольдож болно. Тэрбээр уран бүтээлээрээ Фукуока, Москва, Лондон, Токио, Бишкек, Дели, Бонн, Ньюйорк, Сан Франциско, Улаанбаатар зэрэг хотуудад гарсан олон улсын үзэсгэлэнд оролцож ирсэн.Монголын урчуудын эвлэлийн хорооноос зохион байгуулсан үзэсгэлэнгүүдэд 1974 оноос хойш тогтмол амжилттай оролцож байна. 1974 оноос хойш эдүгээ хүртэл 100 гаруй номын чимэглэл хийсэн.

 

С.Төгс-Оюун зураачийн уран бүтээлүүд Монголын уран зургийн галерей, Урчуудын эвлэлийн хорооны уран зургийн фонд “Ундруул”, “Цэцэг”зочид буудал, “Хаан” банк, “Худалдаа хөгжлийн банк”, Японы Фукуока хотын Азийн урлагийн музей, Сан Франциско дахь Азийн сан,  Соросын сан, Англи, Америк, Австрали, Дани, Канад, Швейцарь, Солонгос, Хятад зэрэг орны цуглуулагчдад хадгалагдаж байна.

 

 

 

 

2017-02-17 15:38

хаана вэ
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих