АЗИЙН ХАТАН ХААН МОНАКОГ ЗОРИНО

Азиас анх удаа Г.Оюунгэрэл шалгарлаа


Товч агуулга:

Гурав дахь жилдээ зохиогдож буй Madame The Glam Monaco энэ сарын 23-нд эхэлнэ

 

Аз жаргалын ертөнц гэгддэг Европын баян тансаг бүхнийг нэгтгэсэн Монакогийн Гүнт улс газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд хойноосоо хоёрт ордог хэдий ч нэг мкв талбайд оногдох алдартан, хөрөнгөтний тоогоороо дэлхийд тэргүүлдэг.

Дэлхийн хөрөнгөтнүүдийг нэг дор хуран цуглуулдгаараа алдартай тус улсад 3 жилийн өмнөөс гоо сайхны үнэлэмж, бахдалыг нэмэгдүүлэх нэгэн тэмцээн зохиогдож эхэлсэн нь Madame The Glam Monaco юм. Дэлхийн мянга мянган үзэсгэлэнт бүсгүйчүүдийг соронз мэт татсан уг тэмцээнд анх удаа Ази оролцогч эцсийн шатанд үлдсэн нь Азийн хатан хаан, загвар өмсөгч Г.Оюунгэрэл юм.

Гурван мянга гаруй үзэсгэлэнт бүсгүйгээс эцсийн шатанд шалгарсан 8 оролцогчийн нэг нь тэр ба тун удахгүй Монаког зорих гэж байна.

Дэлхийн тансаг зэрэглэлийн брэндүүд тус тэмцээний ялагчийг тухайн жилийнхээ нүүр царай болгодог ба дэлхийн загварын томчууд уг арга хэмжээнд оролцдог юм. Энэ жилийн тухайд л гэхэд алдарт Philipp Plein оролцохоо мэдэгдсэн байна.

Европын хамгийн баян тансагт тооцогддог Монакогийн нууцхан ертөнцөд нэвтэрсэн Азиуд тун цөөн ба энэ удаагийн Madame The Glam Monaco тэмцээний эцсийн шатанд үлдсэн анхны Ази оролцогч нь Монгол Улсын оролцогч Г.Оюунгэрэл болж байна.

Тэрээр тун удахгүй Монаког зорих ба дараалласан олон өдрийн зураг авалтуудад оролцож, эцсийн шатны шалгаруулалтад Монгол үндэсний бүжгээрээ өрсөлдөх юм байна.

Дашрамд дурьдахад Madame The Glam Monaco тэмцээн нь ээж болсон дэлхийн мянга мянган гоо үзэсгэлэнт бүсгүйчүүдэд нээлттэй байдгаараа бусад гоо сайхны тэмцээнүүдээс ялгаатай.

Г.Оюунгэрэлийн хувьд хоёр хүүхдийн ээж болж, гоо сайхнаа хадгалан, ийнхүү нэр хүндтэй тэмцээний эцсийн шатанд шалгараад байна.

Бид түүнд амжилт хүсэх л үлдлээ...


 

2017-08-10 00:16

amjilt huseye mundag bn
3 0

рр
2017-08-10 11:15

мундаг бна амжилт хүсэн ерөөе
2 0

2017-08-10 11:44

Сайхан бүсгүйдээ амжилт хүсье.Чи чаднаа
2 0

бйцу
2017-08-10 14:39

амжилт хүсье
1 0

Botgo
2017-08-16 04:01

Amjilt amjilt
0 0

Аli
2017-08-16 17:44

Aмжилт хүсье.
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих