МОНГОЛООС АВЧ БОЛОХ 5 ШВЕЙЦАРЬ ЧАНАР

Хэрэглэгчиддээ хэзээ ч эргэлзээ төрүүлж байгаагүй...


Товч агуулга:

Хэдхэн жилийн өмнө Apple цаг үйлдвэрлэлийн салбарт орохоо мэдэгдэж iWatch-ийг зах зээлд гаргах үеэр нэгэн швейцарь найздаа “Швейцарийн цаг үйлдвэрлэгчдэд хүчтэй өрсөлдөгч болох байх даа” гэхэд "Цаг бол хэрэглээ биш. Урлагийн бүтээл учраас үнэ цэнэ нь улам өснө" гэсэн юм.

Швейцарь гэсэн ганцхан үг наймхан сая хүн амтай жижиг улсыг биш дэлхийн 7.5 тэрбум хүнд чанарын жишгийг тогтоогч хүчтэй тодорхойлолт болон тархжээ.

Үзэсгэлэнт байгаль, үнэтэй цаг, хүчтэй зэвсэгт хүчин, илтгэлтэй банк, амттай шоколад, өндөр боловсрол, үр дүнтэй эрүүл мэндийн үйлчилгээ гээд Швейцарь гэсэн тодотгол бараг салбар бүрт жишиг чанар тогтоосоор байна.

Монголоос авч болох 5 швейцарь чанарыг бид танд танилцуулж байна.

 

1. SKINCODE

Эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлчилгээ тэр дундаа эмийн үйлдвэрлэлийн салбарт толгой цохих болсон Швейцарь улс энэ давуу талаа ашиглан арьсны эсийн түвшинд үйлчилж, хөгшрөлтийн эсрэг хүчтэй тэмцэж чадах эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүн гарган авсан нь SKINCODE юм. 2014 онд гадаад худалдааны чиглэлээр мэргэшсэн Их Гарудай ХХК тус брэндийн Монгол дахь албан ёсны дистрибютерээр сонгогдсон ба Улсын Их Дэлгүүрийн нэгдүгээр давхар болон Шангри-Ла Моллын хоёрдугаар давхарт SKINCODE брэндийн бүтээгдэхүүнүүд худалдаалагдаж байна.

 

2. BALLY

1854 оноос эхлэлтэй Швейцарийн алдарт Bally брэнд улаан цагаан болон хар цагаан өнгийн судлуудаараа хувцас загварын салбарт тод ялгардаг. Их Британийн Хатан хаан хоёрдугаар Элизабет амьдралынхаа хамгийн чухал гэгдэх хоёр үйл явдал дээр дэлхийн хамгийн эртний тансаг зэрэглэлийн гутал бүтээгч Швейцарийн Bally загварын ордноор тусгайлан захиалж хийлгэсэн гутлыг өмссөн гэдэг. Харин Монголчуудын хувьд алдарт Bally брэндийг Central Tower-ийн хоёрдугаар давхарт байрлах Sod’s Boutique-ээс худалдан авах боломжтой.

 

3. HUBLOT

Дээр хэлсэнчлэн цаг бол урлагийн бүтээл. Hublot брэнд нарийн дэвшилтэт хөдөлгүүр, шинэлэг материалуудын хослол, нийлэмж, өвөрмөц дизайн зэргээрээ богино хугацаанд тансаг брэндийн зах зээлд өөрийн орон зайг эзэлж, 1980 оноос хойш өнөөдрийг хүртэл салбартаа гол тоглогч байсаар байна. HUBLOT брэнд цагны хөдөлгүүрийн нарийвчлал, механизмаас гадна дизайнд онцгойлон анхаарч оосрын шинэ материал гаргахын тулд 3 жилийн турш каучукын шинж чанарыг тусгайлан судалжээ. Каучук нь хүний арьстай байнга, өдөр тутам шүргэлцэхдээ чанараа алдахгүй тэсвэртэй байдгийг тэд чухалчлан үзсэн байна. Тус брэнд каучукаар хийсэн оосроор цагнуудаа тоноглох болсон нь худалдан авагчдад ихээхэн таалагдсан байна.

Монголд Швейцарь цагны хэд хэдэн брэнд албан ёсоор орж ирсэн ч хамгийн тогтвортой үйл ажиллагаа явуулж буй нь HUBLOT бөгөөд Энхтайваны гүүрний зүүн талд байрлах Park Place-т HUBLOT брэндийн албан ёсны дэлгүүр ажиллаж байна.

 

4. VICTORINOX

Дэлхийд өнөөдөр дайн боллоо гэж бодоход өөрсдийгөө хамгийн өндөр түвшинд хамгаалж чадах үндэстэн бол Швейцарь. Уул хадаа ухаж, хөндийлж бэлтгэсэн нуувч болон иргэдийн гар дээрх галт зэвсэг, бэлтгэгдсэн цэргийн хүчнээрээ тэд дэлхийд тэргүүлдэг. Тэр ч утгаараа Швейцарь армийн бүтээгдэхүүнүүд алдартай. Тэр дундаа жижигхэн биендээ багтамгүй олон үйлдэл үзүүлдэг VICTORINOX бол эр хүн бүрт байх ёстой зүйлсийн тоонд зүй ёсоор багтдаг.

VICTORINOX брэндийг Наран трейд ХХК Монголдоо албан ёсоор импортлон оруулж ирдэг ба тус брэндийн олон үйлдэлт хутгануудыг Наран Их Дэлгүүрээс худалдан авах боломжтой.

 

5. SWISS COFFEE

Магадгүй Улаанбаатарын гудамжнаас SWISS хаягтай цөөн газар олж болохын нэг нь Хуримын ордны зүүн урд талд байрлах SWISS COFFEE SHOP.

Дэлхийн хүнсний салбарын тоглоомын дүрмийг зохиогч Nestle брэндийн эх орон гэхээр Швейцарь хүнсний бүтээгдэхүүний талаар олон зүйл нурших шаардлагагүй.

Сонирхолтой нь барилгын салбарт SWISS COFFEE нэртэй будаг тун алдартай.

byaslag
2017-08-10 21:51

byaslag martsan bn
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих