ӨНДӨР ЗЭРЭГЛЭЛИЙН САЛОНУУД CLINICARE ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛЛЭЭ

Гоо сайханчаасаа асуугаарай...


Товч агуулга:

Монголын гоо сайхны салбар тооноос чанарт шилжиж байна.

Магадгүй танд массаж хийж буй гоо сайханч тань ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгаагаа хэлдэггүй, та ч асуудаггүй байж болох юм. Гэхдээ гоо үзэсгэлэнгийн гол зэвсэг болох арьсанд чинь хаанахын ямар гээч бүтээгдэхүүн шингэж байгааг та заавал мэдэх ёстой. Тэр ч утгаараа сүүлийн үед манай гоо сайхны салонууд, мэргэжлийн эмнэлгүүд  бүтээгдэхүүний чанартаа онцгой анхаарах болсныг та анзаарсан байх.  

 

 

Нэгэн баяртай мэдээ дуулгахад, мэргэжлийн арьс гоо заслын салбарт тэргүүлж, олон улсын шилдэг салонуудад хэрэглэгдэх болсон Шведийн Clinicare брэнд Монголд албан ёсоор бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэвтрүүллээ.

Cliniccare-ийн Гүйцэтгэх захирал Joa Duvgard, сургагч багш Kaja Duvgard нар  2017 оны 9-р сарын сүүлийн 7 хоногт Монголд ажилласан ба Монголын гоо сайханчид, мэргэжлийн эмч нарт 2 өдрийн сургалт хийж, гоо сайхны салбарт нэвтэрсэн сүүлийн үеийн арга аргачлалуудыг зааж, сертификат гардууллаа.

 

 

Grease, Сарнайх, Байгаль, Cinderella, Beau Monde, Dr.Chingun’s Aesthetic Clinic, Beauty Queen, OPPEN, Le Beautique Clinic зэрэг Монголын арьс гоо заслын салбарт тэргүүлж буй эмнэлэг, салонуудын 100 гаруй эмч мэргэжилтэн дээрх сургалтад хамрагдсан юм.

Clinicare брэндийн бүтээгдэхүүнүүд ахуйн болон мэргэжлийн гэсэн үндсэн 2 чиглэлд ашиглагддаг ба бүтээгдэхүүний найрлаганд нь гиларуны хүчлийн молекул бага хэмжээгээр агуулагддагаараа онцлогтой юм. Энэ нь арьсны нөхөн төлжилтийг хурдасгах гиларуны хүчлийн дутлыг өндөр хэмжээнд хангана гэсэн үг.

 

 

Өөрөөр хэлбэл түргэн хугацаанд таны арьсыг шинэчлэн, чийгшүүлж, удаан хугацаанд үр дүнгээ барих боломжтой.

Дэлхийн өндөр зэрэглэлийн салонуудын нэрийн хуудас болсон Clinicare брэнд ийнхүү Монголд албан ёсоор нэвтэрч мэргэжлийн эмнэлэг, салонуудын чансааг тодорхойлохоор болж байна.

Clinicare-ийн бүтээгдэхүүнийг үйлчилгээндээ ашиглах нь тухайн салоны чансаа, мэргэжлийн түвшний үйл ажиллагааны товч тодорхойлолт болдог гэдгийг сургагч багш нар хэлж байлаа.

Clinicare брэнд цаашид Монголын гоо сайхны салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулж, сургалт хөгжлийн чиглэлд олон ажил хийхээ амлалаа. Ийнхүү Монголын гоо сайханчид Европ стандартын дагуу ажиллаж, шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилтаар баталгаажсан бүтээгдэхүүнүүдээр харилцагчиддаа үйлчлэх боломж нээгдлээ.

 

Та гоо сайханчаасаа ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгааг нь заавал асууж байгаарай!

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих