ХАЛУУНД ХАЛЖ, ХҮЙТЭНД ХӨРӨХ ШААРДЛАГАГҮЙ

Сэрүүн Групп ба түүний охин компаниуд


Товч агуулга:

Сэрүүн Группийн уриа бол Халуунд сэрүүн, Сэрүүнд дулаан... Тэд цаг агаарын өөрчлөлт, орчны нөхцөл байдал зэргээс үл хамааран агаарын хэм болон чанарыг хүссэнээрээ удирдахыг санал болгодог технологийн шилдэг шийдлүүдийг Монголын хөрсөнд буулгагчид.

 

Одоогоос 27 жилийн өмнө гэр ахуйн цахилгаан хэрэгсэл засварлах Сэрүүн хоршоо үүсгэн байгуулагдснаар Монголын зах зээлд агааржуулалт, агаар хөргөлт, халаалтын хамгийн том группийн үндэс суурь тавигдсан юм.

Олон улсын хэллэгээр HVAC буюу HEATING VENTILATION AND AIR CONDITIONING-ийн үйлчилгээг Сэрүүн групп харилцагчиддаа үзүүлэхийн зэрэгцээ хүнсний хөргүүрийн тоног төхөөрөмжийг Монголын зах зээлд нийлүүлэн ажиллаж байна.

Сэрүүн Группийн уриа бол Халуунд сэрүүн, Сэрүүнд дулаан... Тэд цаг агаарын өөрчлөлт, орчны нөхцөл байдал зэргээс үл хамааран агаарын хэм болон чанарыг хүссэнээрээ удирдахыг санал болгодог технологийн шилдэг шийдлүүдийг Монголын хөрсөнд буулгагчид.

 

Зах зээлийнхээ 40 хувийг дангаар эзэмшиж буй Сэрүүн Групп өнөөдөр 4 охин компанитайгаар үйл ажиллагаа явуулж байна.

 

СЭРҮҮН ДИСТРИБЮШН

Сэрүүн Групп нь дэлхийн HVAC-ийн зах зээлд тэргүүлэгч нэр хүндтэй брэндүүдтэй хамтран ажилладаг нь Монголын агааржуулалт, агаар хөргөлт, сэлгэлт, халаалтын зах зээлд тэргүүлэх суурь шалтгаан юм.

 

 

Тус групп дэлхийд алдартай Carrier, Daikin, VTS, LG, Ostberg, Guntner, Toshiba, Bitzer зэрэг 20 орчим брэндийн Монгол дахь Онцгой Эрхт Албан Ёсны Түншээр ажилладаг. Олон улсын стандартын дагуу баригдах барилгын зураг төсөлд ямар брэндийн агааржуулалт, агаар сэлгэлтийн төхөөрөмж ашиглахыг нь нарийн заасан байдаг тул Монгол дахь албан ёсны онцгой эрх эзэмшигчийн хувиар томоохон төсөл, барилгын ажилд тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэгчээр ажилладаг. Ханган нийлүүлэлт хариуцан ажилладаг СЭРҮҮН ДИСТРИБЮШН ХХК нь Оюу Толгой, Зайсан Хилл, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал, ICC тауэр зэрэг Монгол улсад сүндэрлэн босч буй томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг “амьсгалуулах” үүргийг хүлээсэн.

 

СЭРҮҮН СЕРВИС

Тоног төхөөрөмж, технологийн бизнес эрхлэгчийн амин судас гэж хэлж болох зүйл бол борлуулалтын дараах үйлчилгээ. Агааржуулагчаа цэвэрлүүлэх, эвдэрсэн, гацсан төхөөрөмжөө засуулах, агаар хөргөлт халаалтын тоног төхөөрөмжийнхөө хүчин чадлыг нэмэгдүүлэх гээд СЭРҮҮН СЕРВИС-т хандах шалтгаан олон.

 

 

СЭРҮҮН ХӨРГӨЛТ

Хүнсний хөргүүрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах, автоматжуулах үүргийг СЭРҮҮН ХӨРГӨЛТ хариуцан ажилладаг.

 

 

Тэд дэлхийн хөргүүрийн зах зээлд тэргүүлэгч Guntner брэндтэй хамтран ажиллаж, дотоодын жижиг дунд хүнсний бизнес эрхлэгчид болон томоохон үйлдвэр, фермерийн аж ахуй эрхлэгчидтэй хамтран ажилладаг. Хүнсний салбарт хөргүүрийн үүрэг маш чухал үүрэгтэй ба ямар нэгэн эрсдэл гаргахгүйгээр, бат найдвартай хөргөх хэрэгцээг СЭРҮҮН ХӨРГӨЛТ-ийнхөн хангадаг.

 

СЭРҮҮН ИНДАСТРИ

Сэрүүн Групп 7 жилийн өмнө үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэн тэлж, нэгэн шинэ салбарт алхан орсон нь барилгын салбар юм. Барилгын иж бүрэн зураг төсөл гаргах тусгай зөвшөөрөл бүхий СЭРҮҮН ИНДАСТРИ ХХК-ийг үүсгэн байгуулж өнөөдөр тус компани барилгын зураг төслөөс гадна хөөсөнцөр, хавтангийн үйлдвэрлэл, агааржуулалтын гөлмөн төмөр хоолойг дотооддоо үйлдвэрлэн нийлүүлж байна.

 

 

Сэрүүн Групп 27 жилийн туршлага, олон улсын болон дотоодын нэр хүндтэй түншүүд, чадварлаг боловсон хүчин гэсэн үндсэн 3 давуу талдаа тулгуурлан агааржуулалт, хөргөлт, халаалт, агаар сэлгэлтийн зах зээлд тэргүүлж байна.

 

Тэд таныг Халуунд сэрүүн, Сэрүүнд дулаан байлгахын төлөө хичээн ажиллаж байна.

 

 

Erdeneted yamar salon hereglej bgaa ve?
2017-10-27 22:43

Erdeneted yamar salon hereglej bga ve?
0 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих