ЯПОНЫ РАГБИГИЙН БАГТ МОНГОЛЧУУД ХҮЧ НЭМЭХ ҮҮ?

Японы Рагби Монголчуудыг сонирхож эхлэв


Товч агуулга:

Японд рагбигийн спортоор хичээллэх хүсэлтэй, бие бялдрын хөгжил сайтай 15 нас хүүг 3 жилийн тэтггэлэгт хөтөлбөрт хамруулан үнэ төлбөргүй сургах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Японы Рагбигийн Үндэсний Шигшээ багийн ахлагч Майкл Лейтч Монголчуудад хандан “шинэ од” төрүүлэх хүсэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийлсэн бичлэгээ саяхан ирүүлжээ.

Тэрээр, Монголчууд сумод гаргасан амжилт шигээ рагбигийн спортод өндөр амжилт гаргаж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, Японд рагбигийн спортоор хичээллэх хүсэлтэй, бие бялдрын хөгжил сайтай 15 нас хүүг 3 жилийн тэтггэлэгт хөтөлбөрт хамруулан үнэ төлбөргүй сургах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

 

Майкл Лейтч нь Шинэ Зеланд-Японы эрлийз бөгөөд 2013 онд Японы иргэн болж, 2014 оноос Японы Рагбигийн Үндэсний Шигээ багийн Ахлагчаар одоог хүртэл ажиллаж байна. Тэрээр 2011 оны Рагбигийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээний үеэр дэлхий нийтийн анхаарлыг өөр дээрээ татаж чадсан алдартай тамирчин юм.

 

 

Япон улсад рагбигээр хүүхдээ үнэ төлбөргүй 3 жил хичээллүүлж, мэргэжлийн түвшний тамирчин болгох хүсэлтэй эцэг эхчүүд Монголын Рагбигийн Холбоонд хандаж, дэлгэрэнгүй мэдээлэл авч, тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтанд оролцох боломжтой.

Утас: 34-12-08

Фэйсбүүк хаяг: Mongolian Rugby Football Union

Дашрамд дурьдахад Монголын Рагбигийн Холбоо үүсгэн байгуулагдаад 15 жил болж байгаа ба өнөөдрийн байдлаар манай улсад энэ спортоор хичээллэж буй 1000 гаруй тамирчин байна.

 

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих