Эрчүүдтэй эн зэрэгцэх энэ үеийн бүсгүйн төрх

Дөрвөлжин цүнхний трэнд хүч түрж эхэллээ


Товч агуулга:

Эрчүүдийг ширээнээс нь ховхлох эрчтэй бүсгүйчүүдийн түрэлт айсуй

Даргар пальто, дипломат цүнхтэй эрчүүдийн үе 70,80 он хойшоо…Эрх мэдэл, эрч хүчний илэрхийлэл дөрвөлжин трэнд дипломатыг орлож, ажил хэрэгч эрин үеийн бүсгүй, эрчүүдийг даргынх нь ширээнээс нь ховхлох цаг иржээ.

Тогтвортой, итгэлтэй, шударга зангийн илэрхийлэл дөрвөлжин цүнхэт ихэмсэг дэгжин бүсгүй та-Ажил хэрэгч энэ ертөнцөд тавтай морил. Өндөр боловсрол, өөртөө итгэх, өв тэгш, зохион байгуулалт, дэс дараа, эмх цэгц-Энэ бол чиний илэрхийлэл. Эрх тэгш, шударга ёс, эв нэгдэл, холч хараа, тэргүүлэгч байр - Энэ бол чиний ертөнц. Бүсгүй чи дэлхий нийтийн тэргүүнд нь алхаж явна.

Оюун ухаан, үзэл бодол, байр сууриараа эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд ижил тэгш гэдгийг энэ трэндээр өөрийгөө илэрхийлэгчид зарлаж байна.

Эмэгтэйчүүдийн хэв маяг эмзэг уяхан байх албагүй. Зоримог, шийдэмгий бүсгүйчүүд ажил хэргийг хөтөлж эрчүүдийн ширээг эзэлж байна.

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих