Рекламны ”алуурчин”

Монгол реклам агуулгын хувьд ахисангүй


Товч агуулга:

  • Наалдан пад шиг реклам төдийлөн олон төрөөгүй
  • Монгол реклам дүрстэй зар болон хувирав
  • Монгол реклам дөрөв тавхан хоолойтой

Дуу  шүлэг, бүжиг жүжиг, текст график гээд бүхнийг нэг дор “чихэж” бүтээгдэхүүнээ таниулдаг Монгол реклам хөгжлийнхөө 20 гаруй жилд хэлбэрийн хувьд гэхээс агуулгын хувьд төдийлөн ахисангүй.

Монголын зах зээлд Наалдан пад шиг реклам төдийлөн олон төрөөгүй нь зар сурталчилгаанд хэлбэрээс гадна агуулга гээч зүйл амин чухал болохыг ойлгоогүй одоог хүрсэн явдал юм.

Рекламны дүр болгон хөөрхөн, сайхан, алдартай байх албагүй, бичвэр нь заавал шүлэглэсэн, тансаг, яруу байх ёсгүй, уншиж буй хоолойны өнгө нь заавал танил байх хэрэггүйг реклам үйлдвэрлэгчид анзаарахгүй, анзаарахыг ч хүсэхгүй явсаар нэг мэдэхэд бүх реклам ижил болж.

Монголд реклам захиалах, бүтээлгэх үйл явцыг товчилвоос, компанийн бизнес хөгжлийн хурлаас А бүтээгдэхүүнийг зах зээлд гаргасугай гэсэн лүндэн буусны дараахан брэнд менежер олон жил зохицож ажилласан нэгнээ, аль эсвэл сүүлийн үед хит болж буй жишиг бүтээл үйлдвэрлэгчийг олж уулзаж А-д зориулсан реклам бүтээлгэх хүслээ илэрхийлнэ.

Хэнийг тоглуулах вэ, хаана зураг авалтаа хийх вэ, хоолойг нь хэнээр уншуулах вэ, өнгө төрх, дизайныг нь хэн гаргах вэ? Ердөө л энэ хэдхэн асуултын хариу А гэдэг бүтээгдэхүүний хувь заяаг тодорхойлчихож байгаа юм. А-гийн зорилтот хэрэглэгчийн сэтгэлзүй, үнийн мэдрэмж, үнэлэмж хаа яваа юм бүү мэд. Хэвлэмэл, видео, сошиал зэргээр хувирах бүрдээ хөөрхий А өөр өөр үг хэлж, өнгө өнгийн хувцас өмсөх нь энүүхэнд.

Монгол реклам дөрөв тавхан хоолойтой. Идэрээ, Нараа, Зулаа гээд бараг дуусаа... Дүрийн хувьд ч тэр, зураг авалтын орчин ч тэр төөрч будилаад байхаар олон сонголтгүй. Яруу найрагчдын уран тансаг үгээр гоёсон, зураглал сайтай баатарлаг рекламууд нэг хэсэг араасаа цувсан ч сурталчилж буй зүйлээ хэнд зориулж, яах гэж бүтээснийг нь бас бүдгэрүүлчихнэ.

Хүний хийсэн сэтгэснийг тэр дундаа холын Америк, Английг хуулбарлахдаа захиалагч болон гүйцэтгэгч талуудын аль аль нь гаргуун. Ур хийц нь ярих юм, ялгарах зүйлгүй ч Burberry хэрэглэгчдийн сэтгэлзүй Монголын дундаж амьдралтай оюутан залуусынхаас тэс өөр гэдгийг тэд юман чинээ боддоггүйг Mild shop-н рекламнаас тод харж болно.

Энэ мэтчилэн бараа бүтээгдэхүүнийхээ үндсэн мөн чанарыг бүдгэрүүлэн сарниулсан атлаа ухаан муутай рекламууд ар араасаа цувран гарсаар. Энэ бүхнийг нуршсаны эцэст Монгол рекламны гол “алуурчин” нь өөртөө хэт итгэлтэй, мэдрэмжгүйгээ мэддэггүй, мэргэжлийн бус, мэдэл нь рекламанд хүртэл үсэрч ордог захирлууд гэдгийг хэлэхгүй өнгөрч боломгүй. Тэд дуртай өнгөө сонгоно, дуртай дуучнаа тоглуулна. Бид энэ төрлийн “алуурчдыг” төдийлөн ойшоолгүйгээр дарга л таалсан бол боллоо гэсэн сэтгэхүйгээр хандаж ирсэн нь Монгол реклам дүрстэй зар болон хувирахад чухал нөлөө үзүүлсэн.

Реклам үзэж, өдөөгдөж, үйлдэл буюу худалдан авалт хийх эцсийн сонголтыг дарга бус хэрэглэгч хийдэг гэдгийг толгой дотроо устгагдчихааргүй газар хадгалмаар аль аль талууд.

like
2015-10-20 06:28

like...
15 2

брэнд
2015-10-21 06:38

монголд реклам үйлдвэрлэл 90ээд оноос реклам сурталчилгааг бизнес эрхлэгчид ашиглаж эхэлснээс алдаа оноотой явсаар 20оод жил болчихлоо. Алдаа яривал олон байгаа л даа. Компаний захирлууд өөрсдөө менежерээ хийдэг байсан үед өөрийн үйлдвэрлэсэн брэнд бүтээгдэхүүнээ рекламдахын тулд видео студи рүү зорин очиж тэдэнд даалган хийлгэдэг байсан. манай улсад цэвэр зар сурталчилгааны дагнасан студи гэж байхгүй байсан мөн байгаа хэдэн студи продакшн нь видео клип, телевизийн контент хийдэг зарчмаар сурталчилгаа хийдэг байсан нь том алдаа. тухайн бүтээгдэхүүн зорилтот бүлэг буюу яг ямар секторт (залуучууд, хөгшчүүд, хүүхдүүд, баячууд, дундаж амьдралтай өрх гэр бүлд, оюутан гэх мэт) зориулж тэрхүү брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг реклам үйлдвэрлэгч нь ч ойлгохгүй уран сайхны реклам хийдэг захиалагч нь ч ямар сурталчилгаа хийлгэхээ мэддэггүйд байсан гэхэд болно. мөн монголын зах зээлд мэргэжлийн зар сурталчилгааны мэргэжлийн байгууллага байхгүй (сүүлийн хэдэн жилд хүч түрэн орж ирж байна) байсан тул тухайн бүтээгдэхүүний видео рекламыг телевизээр цацаад үр дүнд хүрсэн хүрээгүй ч студи продкашн компаний алдагдалд хариуцлага үүрэх эрх зүйн орчин байхгүй. уул нь мэргэжлийн зар сурталчилгааны маркетингийн агентлагуудтай ярих асуудал юм уу даа. ингэснээр сүүлийн арван хэдэн жил өндөр байшин барьж уралдаж байгаа телевизүүд баяжсанаас компаниудын ашиг алдагдлыг тодорхойлдог байгууллага байхгүй байна. бүтээгдэхүүнээ зарахын тулд хэдэн арван зуун сая төгрөг зарцуулж телевизүүдэд мөнгө төлдөг компаниуд тухайн бүтээгдэхүүнийхээ хэрэглэгчийн зөв тодорхойлсон сурталчилгаа хийлгэж мэдэхгүйгээс тэр. энэ дээр бас хоцрогдсон сургалттай маркетинг менежментийн оюутнууд компаний алуурчид юм. учир нь тэд хоцрогдсон арга барилаар сурталчилгааны богино төлөвлөгөө гаргаж телевиз, радио, сонин, сэтгүүл, хэвлэмэл сурталчилгааны байгууллагуудаас авилга ашиг хонжоо авч хөлжиж өөрийн компаниа эрсдэлд оруулж орхидог нь олон маркетерүүдийн унаж байгаа автомашин, эдэлж хэрэглэж байгаа зүйлүүдээс харж болно. тэд зөвхөн оффисын ширээний ардаас, фэйсбүүкээр ихэнх ажлаа амжуулдаг болохоос тухайн худалдаанд гаргаж байгаа өөрийн компаний бүтээгдэхүүндээ санаа тавьж худалдааны эцсийн цэг болох дэлгүүр, лангуунуудаар явж судалгаа хийж өөрийн өчүүхэн төлөвлөгөөн дээрээ ажилладаггүй. бас нэг том алуурчид гэвэл дахиад маркетингийн менежерүүд. тэдний хийж чадах худалдах урлаг бол хямдрал, бэлэг, сугалаа!!!!! маркетингийн менежертээ компаний эзэн бүтээгдэхүүнийхээ үндсэн үнээ бүх сурталчилгааны зардлыг хасаад хасаад 1000 төгрөгнөөс хямдруулж болохгүй гэсэн даалгавар өгнө. харин худалдаанд байдаг үнэ бол 1800 төгрөг байх жишээний. ингээд энэ 800 төгрөгөн дээр менежер тоглолт хийж эхлэнэ. 1800 төгрөгөөр хэрэглэгч худалдаж авахдаа нөгөө найман зуун төгрөгнөөс 100 төгрөгний хямдрал эдлэнэ үлдсэн бүх зардал нь хэрэггүй зар сурталчилгаа (хэрэглэгч зурагт үзсэн үзээгүй хамаагүй) хямдрал сугалаа бэлэг. ингээд хэрэглэгч энэ бүх хэрэггүй хэдэн тэрбум төгрөгний зарлагыг төлж өндөр үнээр бүтээгдэхүүн авч хэрэглэж байна. харин компаний ирээдүйг гартаа атгачихсан маркетингийн менежерүүд хэдэн тэрбум төгрөг үргүй зарлагадаж компани ашиг олоогүй бол зүгээр ажлаас халагдаад л болчих жишээний. энэ бол компаний маркетингийн менежер хоёрын хооронд хийгдэх хариуцлагын төгс гэрээ байхгүйтэй холбоотой. жишээ нь нэг групп компанид маркетингийн менежер ажилд авлаа гэхэд менежерийн амжилт алдааны түүх гэж мэдээллийн сан байхгүй болохоор би тэр тэр групп компанид ажилласан гэхэд ажилд шууд авдаг болохоос тухайн ажилласан компаниуддаа хэр үр дүнтэй ажиллаж, хэдэн тэрбумын борлуулалт хийснийг асуух захирал байхгүй. мөн яагаад тэр том групп компани корпорацидаа ажиллахгүй гарсан, хөөгдсөн үгүйг нь мэдэх боломж байхгүй болохоор одооны компаний алуурчид буюу маркетингийн менежерүүдийг өөхшүүлж байгаа хэрэг. эцэст нь хэлэхэд манай улсад мэргэжлийн маркетинг зар сурталчилгааны агентлагууд олноор төрвөл энэ бүх асуудлаас бага ч болов цэгцэрнэ гэж бодно. буруу зар суртачилгаа эргээд компанируугаа их буугаар буудсантай адил шүү дээ.
18 0

DOK
2015-10-24 02:31

woow gaihaltai .. hedch unshiwdaa
1 0

2015-11-21 00:39

гоё бичжээ. Их мундаг хүн шиг байна. Өөрийхөө хийсэн бүтээлээс сонирхуулаач ...
0 0

2015-12-07 15:03

Нэг үхрийн эвэр доргивол Мянган үхрийн эвэр доргиноо гэж, Би энэ мэргэжлээр сурдаг оюутан л даа, Миний бодлоор Монголын зар сурталчилгааны зах зээл, ойлголт Монгол улсын маань жижиг үйлдвэрлэгчээс эхлээд томоохон компани, группын хэмжээнд ийм ойлголттой байгаа нь харамсалтай. Брэнд-н бичсэн сэтгэгдлийг уншлаалдаа, нэг талаараа зөв гээд санал нийлж байна, гэхдээ бас компаниуд өөрсдөө маркетингийн мэргэжлийн ажилтан ажилд авахдаа өөрөөр хандах цаг болсон. Энэ мэргэжлээр сурдаг учир олон биш ч нилээн хэдэн компани судалж үзэхэд зүгээр л мэргэжлийн бус мөртлөө гадаадад төгссөн ч юмуу, эсвэл тухайн компанид амбицтай харагдсан хүмүүсийг л ажилд авдаг санагдсан. Амбиц гэдгийг илт буруу гэсэн үг биш ч зөвхөн энэ байдлаар нь ажилд авах, маркетингийн ажлыг тодорхойлж байгаа нь өрөөсгөл болов уу? Яг энэ санаанаас болж мэргэжлийн нэг багштайгаа дандаа зөрчилддийн, тэр багш ерөөсөөн ойлгодогүйн, яг надруу харж байгаал буруушаагаал ярьж өгнө. :/
1 0

Сэтгэгдэл бичих ...
Нийтлэх
Болих