;

PROFILE-тай танилц


 

Profile-аас юуг  хүлээх вэ?

Бид ХАРИЛЦААГ  бүх чиглэлд ОНОВЧТОЙ ХӨТЛӨХ аргыг заах биш ЗӨВЛӨНӨ. Туршлага, сэтгэгдэл, харьцуулалтад тулгуурласан АШИГЛАГДАХУЙЦ мэдээллийг мэргэжлийн түвшинд БОЛОВСРУУЛАН ТҮГЭЭНЭ.

 

ТА..., тиймээ таны БИ-г хэлж байна

Хал үзэж халуун чулуу долоосон, мэдэрдэг мэдэрдэггүй нь чухал биш  МЭДРЭМЖТЭЙ  гэж өөрийгөө боддог,  мэдэх мэдэхгүй нь чухал биш УХААЛАГ  гэж өөрийгөө хардаг, гэнэн цайлган биш ч  ГЭНЭДЭХ нь олон, мөнгөгүй байсан ч МӨНГӨЛӨГ харагддаг, хэрийн зүйлээс ичихгүй ч дотроо бол АЙМХАЙ, материалаг зүйлийг ХЭРЭГЛЭЭ гэж үзэхийг хүсдэг ч бас ТИЙМ БИШ, ухаан мэдрэлгүй ажиллаж олсон мөнгөө АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГАА  БАЯЖУУЛАХАД зарцуулдаг, мэдлэг олохдоо бусдаас асуухаас ичдэг ч  ӨӨРӨӨ ХИЧЭЭЖ  НУУЦХАН ойлголттой болчихдог. Хүнээр зааварлуулаад байх дургүй ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ЭЗЭН.  Ментор биш  ТУСЛАХ хайж байгаа хүнд-ТУХАЙЛБАЛ ТАНД-PROFILE хэрэгтэй.

 

PROFILE-аас хүлээгээд хэрэггүй

Уруугаа харсан пирамид хэлбэртэй урсан  гүйж, хуурнин шуугиад өнгөрдөг шуурхай мэдээ биднээс ХҮЛЭЭХ ХЭРЭГГҮЙ. Монголчилж үл барах ГАДААД СОЁЛЫГ бид модон хэлээр ХУУЛБАРЛАН БИЧИХГҮЙ. ЭХ ХЭЛЭНДЭЭ ЭЛДЭВ ХАРШ элдэв маяг, гаж, буруу зөрүү хэллэг хэрэглэхгүй.

МЭРГЭЖЛИЙН САЛБАРТАА МЭРГЭЖЛИЙН АЖИЛЛАНА.